Sunday, May 11, 2014

Баавгай гэж Баавгайнхан овгийн хөхтөн амьтдыг хэлнэ. Баавгай нь нохой төрхтөн махан идэштэн бөгөөд сэлүүр хөлтөнтэй хамгийн ойр төрөл. Хэдийгээр баавгайн одоо байгаа наймхан зүйл байдаг боловч, өргөн тархсан. Тухайлбал Ертөнцийн хойд хагас даяар, өмнөд хагаст хэсэгчлэн тархсан. Баавгай Хойд АмерикӨмнөд АмерикЕвропАзид тархжээ.

Ирвэс
Ирвэс Латинаар:Uncia uncia schreber  нь хөхтөн амьтны махчдын баг болох Муурын овогт багтана. Байгаль түүний нөөц баялагийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь оржээ. Харин Монголд сүүлийн жилүүдэд өсөх хандлагатай байна.
Монгол Алтай, Говийн алтай нуруу, Алтайн өвөр говь, Өмнөговийн зарим уулс, хангайн гол нурууны өвөр бие хэсэг, Хөвсгөл нуураас баруун тийшэх өндөр уулсаар тархжээ. Монголд Ирвэс агнахыг 1972 оноос хуулиар хоригложээ.


Атигдаахай Латинаар: Cardiocranus paradoxus satunin нь хөхтөн амьтны аймгийн мэргэчдийн баг болох Алагдааганы овогт багтдаг. Нарийн хайргат болон элсэрхэг сул хөрстэй, хялгана шаваг, хялгана хазаар өвс, хялгана таана баглуур бүхий тачир сийрэг ургамалтай тал газар нутагладаг. Манай оронд их нуурын хотгор , нууруудын хөндий, Зүүн гарын болон Алтайн өмнөх говь , Өмнөговь , Дорноговь мөн Дундговийн өмнүүр тархсан байдаг. Монголд Атигдаахайг хамгаалах арга хэмжээ авч байгаагүй. ОХУ улаан номондоо оруулсан.


Алтайн аргал Латинаар: Ovis ammon ammon Linnaeus нь хөхтөн амьтны аймгийн нэг хос туурайтны баг болох тугалмайтны овогт багтана. Өндөр нам уулс , аараг толгод зэрэг нугачаа сархиа бүхий ой модгүй задгай газар нутаглана. Монголд Алтайн нуруу, тэдгээрийн салбар уулс , зүүн гарын болон алтайн өмнөх говийн уулс , Өмнөговь, Дорноговийн бэсрэг уулс , Хангайн хөвчийн нуруу, төв хээрийн зарим уулсаар алаг цоох тархсан. Монгол улс 1953 оноос эхлэн аргал агнахыг хуулиар хориглон дархалжээ. Устах аюулд орсон зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай конвенцийн 2-р хавсралтанд орсон.